хоолондоо

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Амталж шарсан гахайн мах

Хоол хүнс  | 2011 / 04 / 29

Эзэгтэй та ирэх амралтын өдрийнхөө хоолны ширээг Гоолингоогийн шинэ жороор бэлтгэсэн хоолоороо чимэглээрэй.

Амталж шарсан гахайн мах

ОРЦ:

-Гахайн ясгvй мах 600 грамм

-Амтат жvрж дөрвөн ширхэг

-Хоёр хумс сармис

-30 мл цагаан цуу

-Ургамлын тос 50 мл

-Давс

-Яншуй

-Тахианы шахмал шөл

-Нэг хоолны халбага гурил

Хийх арга:

-Гахайн махаа томхон хэрчинэ.

-Жvржийг хальснаас нь цэвэрлэж, шvvсийг нь шахаж авна. Гаргасан шүүсэн дээрээ цагаан цуу, ургамлын тос, жижиглэж бяцалсан сармисыг хийгээд хутгана. Ингэхдээ шүүс, цуу хоёрын ¾-ыг ашиглаарай.

-Бэлэн болсон соусыг махныхаа дээрээс тарааж түрхээд 15 минут орчим байлгаж шингээх хэрэгтэй.

-Дараа нь гахайн махаа ургамлын тостой хайруулын тавганд хийж, болтол нь хоёр талаас нь шараарай.

-Хайруулын тавган дахь махны шvvсэнд шөлөө нэмж хутгаад үлдсэн жvржийн шvvс, цуугаа нэмж буцалгасны дараа гурил хийж өтгөрvvлнэ.

-Амталж шарсан гахайн махаа таваглаж, гурилтай сvмсээ нэмж хийгээд яншуйгаар чимэглэж олгоно.

Ердөө хагас цагийн дотор хийх боломжтой хялбар хирнээ амттай хоол байгаа биз. Ухаалаг гэрийн эзэгтэй танд амжилт хүсье.

аз жаргал

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Аз жаргалыг мэдрэх 10 амархан арга

Ажил & Мөнгө  | 2011 / 06 / 08

Аз жаргалыг мэдрэх ямар амархан болохыг та дараах 10 аргыг туршиж үзээд ойлгох болно.

1. Хэн нэгэнд хайртай гэж хэл
Гэрийхэндээ, найзууддаа, эсвэл хань үр хүүхэддээ “Хайртай шүү” гээд л хэлчих. Тэдний юунд нь хамгийн их баярлаж явдаг, юугаар нь бахархдаг болохоо хэл. Тэднийг ямар нэг зүйлийг сайн хийхэд нь магтаж урамшуул. Тэгвэл таны ч бас давуу талуудын талаар хүмүүс хэлэх болно. Хүнд сайхан үг хэлэх нь эргээд өөрт таатай үгсийг авчирдаг учраас таны сэтгэл санааг өргөж чадна.

2. Тод өнгөтэй хувцаснууд ав
Эсвэл тод өнгөтэй хувцаснуудаа ялгаж шүүгээндээ хий. Цоглог өнгөнүүдийг харах нь эмэгтэй хүнд эрч хүч бэлэглэдэг. Мөн сулбагар, гал цоггүй хувцаслаж гадуур гаралгүй даашинз, бошинз, өсгийтэй гутал, нимгэн алчуур зэрэг дэврүүн хувцаснууд өмсөөрэй.

3. Ямар нэг шинэ зүйлийг шимтэн сонирх
Урьд нь сонсож үзээгүй хөгжмийн жанр сонсож, эсвэл уран зохиолын шинэ ном олж унш. Та тэндээс ямар нэг шинэлэг мэдрэмжийг олж авах болно. Хүний сэтгэл санааны байдал цэвэр мэдрэмжин дээр л тулгуурласан байдаг учир та өөр ертөнц рүү өнгийж звэл аз жаргалтай болох болно. Гэвч танд л гэж зөвлөхөд гуниг гутралын, хүнд өнгө аястай зүйлсээс татгалзаарай.

4. Өөрийгөө инээлгэ
Хошин шогийн тоглолт үзэж, онигооны ном унш. Та өөрийн эрхгүй л инээж, сэтгэл тань сэргэнэ. Эсвэл танд үргэлж баяр баясал бэлэглэдэг эерэг энергитэй найзтайгаа уулз. Сонин хачин, хов жив ярь. Гэхдээ ойрын үед танд тохиолдоод байгаа зовлонт үйл явдлынхаа тийм ч хүндээр тусгаж аваагүй мэтээр ярихыг хичээгээрэй. Та өөрийнхөө амаар тэгж хэлвэл, дагаад сэтгэл тань ч түүнийг илүү хөнгөнөөр хүлээж авна.

5. Дурсамжаа сэргээ
Ханьдаа хамгийн анх дурлаж байсан үеэ бодоорой. Тэгээд одооны үетэй нь харьцуул. Тэр тэгтлээ өөрчлөгдсөн байна гэж үү? Анх хараад догдолдог байсан тэр л хайрламаар эр хэвээрээ ч байгаа юм билүү? Танд эсвэл жаахан л цаг хугацаа хэрэгтэй болсон байх.

6. Хөлсөө гартал...
Хөлсөө гартал дасгал хий. Гэртээ биш фитнесс клубт хийвэл илүү үр дүнтэй. Чихэвчнийхээ хөгжимд эрчимтэй хэмнэл бүхий дуунууд суулгаж аваад гүйлтийн зам дээр хичээллэ. Дараа нь та ямар нэг юмнаас чөлөөлөгдсөн юм шиг мэдрэмжийг авах болно. Мөн бассейнд орвол ус таны биеийн ядаргааг тайлж, сэтгэл санааг ч амраан тайвшруулна.

7. Бусдад биш өөртөө анхаарал хандуул
Тэр эмэгтэйд таны хүссэн бүхэн байгаа юм шиг санагдаж байна уу? Нөгөө өнцгөөс нь бодоод үз дээ. Тэр таны өөдлөн дэвших замд ямар нэг садаа болоогүй шүү дээ. Гэхдээ тэр таниас жаахан л түрүүлчихэж. Хойноос нь хурдхан гүйцэж очоод, хүссэн амьдралынхаа зам дээр мөр зэрэгцэн алхвал ямар вэ?

8. Уртаар амьсгал
Сандлаа налж суугаад, нүдээ ань. Тэгээд хэсэг хугацаанд зөвхөн хамарнаас гарч байгаа амьсгалдаа л анхаарлаа хандуул. Гадаад орчноос өөрийнхөө оюун санааг ийн чөлөөлвөл та маш амархан тайвширч, толгойд тань өөдрөг бодол үйлдвэрлэгдэхэд бэлэн болох болно.

9. Амттан хийж ид
Хоол хийх, аяга тавагтай зууралдах дургүй байсан ч та нэг удаа өөртөө зориулаад амттан хийж үзээрэй. Хэн нэгэнд биш, ганцхан өөртөө л зориулж шүү. Зайрмаг, жижигхэн аяган кекс, хайлсан шоколадтай печень гээд юу ч хийсэн болно. Амархан байх тусмаа л сайн. Та идээд инээмсэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

10. Зүгээр л өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөр
Тэр нэг өдөр болсон явдлыг өөртөө дахин дахин сануулж, “албаар” гуниглах хэрэггүй. Сэтгэлдээ аз жаргалыг хүлээж ав. Та бол аз жаргалтай байх бүрэн дүүрэн эрхтэй хүн.

Таны энэ өдөр аз жаргалаар дүүрэн байхыг хүсье!

Энэ зун хийх 45 хэрэгтэй зүйлс

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Энэ зун хийх 45 хөгжилтэй зүйл

Чөлөөт цаг  | 2011 / 07 / 08

“Хийх юм олддоггүй ээ” гэдэг үг зуны улиралд л хамгийн их сонсогддог. Гэвч зун бол хөгжилтэй зүйлсийн “уурхай” улирал гэдгийг та мэдэх үү? Бид энэ нарны улиралд найзуудтайгаа болон ганцаараа хийж болох зугаатай зүйлсийн жагсаалтыг гаргалаа. Мартагдашгүй дурсамжтай зуныг өнгөрөөхийг хүсье.

1. Найзуудаараа цуглараад picnic-нд явах
2. Нэг өдрийг гэрэл зургийн өдөр болго. Тэгээд гадуур алхангаа инээлдэн гүйлдэх хүүхдүүд, моднууд, тэнгэр, шувуудын зургийг дар. Түүгээрээ нэг альбом нээсэн ч болно.
3. Загварын зурагнууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх
4. Жижигхэн бялуу хийж гэрийхэн, найзуудыгаа дайлах
5. Хүүхэд байх үеийнхээ тоглоомуудыг эргэн дурсаж тоглох. Жишээ нь нуугдах, үг дамжуулах гэх мэт
6. Хамаатныхаа дүү нартай хамт кино үзэхээр явах
7. Нэг найзтайгаа цуг өдөржин window shopping хийж, таалагдсан хувцас бүрээ өмсөж үзэх
8. Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх
9. Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох
10. Өөрийнхөө хамгийн дуртай дуунуудыг нэг cd-н дээр бичээд, дээр нь “Миний амьдралын soundtrack-ууд” гэж хаяглах
11. Өнгийн харандаа, буддаг ном худалдаж авах
12. Ямар нэг дуртай киноныхоо оригиналь зохиолыг уншиж үзэх (Ямар ч кино зохиолоо гүйцдэггүй)
13. Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтөлж эхлэх
14. Нэг өдрийг номын санд өнгөрүүлж үзэх
15. Замын усан оргилуурууд дундуур гүйх
16. Юм нэхэж сурах
17. Тараг, эсвэл йогурт хөлдөөгөөд, долоож идэх
18. Гэртээ хөгжмөө чангалж байгаад ганцаараа ханатлаа бүжиглэх
19. 3 найзтайгаа нэг оройжин лонх эргүүлж тоглоод, шөнөжин сэрүүн юм ярьж хонох
20. 5 аймшгийн киноны DVD аваад найзуудтайгаа цуг үзэх
21. Цэцэг тарьж үзэх
22. Бовлинг, гольф тоглохоор явах
23. Бөмбөлөг үлээгэд, түүн дээрээ хүслээ фломастераар бичээд хөөргөх
24. Ямар нэг юм цуглуулж эхлэх
25. Имиджмейкэр дээр очиж зөвлөгөө авах. Стилээ “зад” өөрчилж үзэх
26. Найзуудаараа бие биенийхээ үсийг янзлан хумсыг будаж өгөөд гадагшаа гарах
27. Ямар нэг хөгжилтэй видео бичлэг хийгээд Youtube дээр тавих
28. Өөрийнхөө хөргийг зуруулах
29. Өөрийнхөө хагас нүцгэн зургийг авч үзэх
30. Цаасан шувуу хийж нисгэх
31. Нэг гадаад танилтай болж түүнтэй и-мейлээр харьцах
32. Хэн нэг шүтэн биширдэг, эсвэл хүндэлдэг хүндээ захидал бичих эсвэл уулзаж үзэх
33. Усаар байлдах
34. Модот гудамжаар эсвэл ой модоор хайртай хүнтэйгээ зугаалах
35. Хотоос гадуур шөнийг өнгөрөөж нар мандахыг харах
36. Голын эрэг дээрээс нар жаргахыг үзэх
37. Загасчилж үзэх. (Барьсан загасаа голд нь буцааж тавихаа мартуузай)
38. Элсийг бага зэрэг цементтэй хольж элсэн бөмбөг хийгээд дээр нь ямар нэг дурсгалтай зүйл бичээд хадгалах
39. Шувуу хооллох
40. Найзуудаараа нэг жижиг хэмжээний хөгжилтэй кино хийх
41. Урьд нь идэж үзээгүй ямар нэг төрлийн хоолоо идэж үзэх
42. Йогд явах
43. Дугуйгаар нэг өдөр зугаалах
44. Найзуудаараа нэг ижил бугуйвчтай болох
45. Цагаан футболк аваад дээр нь тусгай зориулалтын даавууны будгаар ямар нэг юм зураад өмсөх. Найзуудаараа ижилхэн футболктой болсон ч болно.

та ямар зайрмаганд дуртай вэ?

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Идэх дуртай зайрмагаар тань шинжихүй

Чөлөөт цаг  | 2011 / 07 / 13

“Би ч дуртай, чи ч дуртай цөмөөрөө дуртай” цорын ганц амттан болох зайрмаг таны зан араншинг тодорхойлж чадна гэвэл итгэх үү? Шоколадтай, ваниллатай, гүзээлзгэнэтэй зэрэг 5 төрлийн зайрмагнаас алийг нь идэх хамгийн их дуртай гэдгээрээ өөрийгөө шинжээрэй.

Идэх дуртай зайрмагаар тань шинжихүй

Шоколадтай зайрмаг
Шоколадтай зайрмаганд дурлагчид бол хашир хянамгай бөгөөд сэтгэлийнхээ гүнд бүрэг ичимхий хүмүүс юм. Бүтээлч, сэтгэлийн хөөрөл ихтэй, бадрангуй, зугаа цэнгэлд дуртай байх нь элбэг. Сэрэл мэдрэхүй өндөртэй, олны анхаарлын төвд байх сонирхолтой. Тэдэнтэй тулаад харьцахад зөөлөн аядуу зантай бөгөөд бусадтай хэл амаа ололцохдоо амархан. Тэд маш сайн сонсогч учраас хэний ч хувьд сайн найз нь байж, хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгч чаддаг. Тэд олонхи хүмүүсээс урлагийн тал дээр илүү мэдрэмжтэй, индий рок хөгжим, кино урлагт сонирхолтой байдаг. Бүсгүйчүүд нь маш ялдам, эмэгтэйлэг, эрчүүд нь ханхар байх нь олонтаа.

Ваниллатай зайрмаг
Ваниллатай зайрмаганд дурлагчид бол эрсдэлд дуртай, ажил хэргийн тал дээр урам зоригоор дүүрэн байж чаддаг. Тэд сонгодог урлагт сонирхолтой. Түүхэн эсвэл баримтат кино, дуур баллет зэргийг шимтдэг. Идеалист үзэл санаатай ба өөрийнхөө урд том зорилгыг тавьж түүндээ хүрэхийн төлөө өөрийнхөө хүч чадлыг дайчлахад бэлэн байдаг. Тэд хэн нэгэнтэй удаан хугацааны харилцаатай байхыг эрхэмлэдэг. Амьдрал баян гэдгийг мэддэг, хурц ааштай хүмүүс юм. Яаруу давчуу, ихэнхдээ завгүй хуваарьтай явдаг, гэр бүлийнхэнтэйгээ ойр дотно байхыг хичээдэг хүмүүс ваниллатай зайрмаганд дуртай байдаг гэнэ. Сайн гэрийн эзэгтэй/эзэн байж чадна.

Гүзээлзгэнэтэй
Гүзээлзгэнэтэй зайрмагны “шүтэн бишрэгчид” ихэвчлэн бүрэг, хамтрагчдаа үнэнч, ажилдаа бүх зүрх сэтгэлээ зориулж хамтран ажиллагсаддаа хүндлэгддэг хүмүүс байдаг. Мөн амбицтай, тушаал дэвших, өсөж хөгжих сонирхол ихтэй, дарга удирдлагадаа үнэ хүндтэй хүмүүс. Интернэтээр хэсч шинэ содон мэдээлүүдийг цаг алдалгүй авах, онлайн сүлжээг (Facebook, Myspace г.м) идэвхтэй ашигладаг ба R&B, хип хоп хөгжимд дуртай байх нь элбэг. Гэвч нэг сул тал нь гутранги үзэлд амархан өртдөг, аливаад өөрийгөө үргэлж буруутгах гээд байдаг. Мөн амархан шантрах, өөртөө итгэлгүй болох тал бий.

Пломбир /цөцгийтэй/ зайрмаг
Ямар нэгэн ажлыг маш сайн гүйцэтгэдэг, үнэнч, сүү шиг цагаан сэтгэлтэй, мөнгө хөрөнгөө хадгалах хуримтлуулах сонирхол ихтэй хүн юм. Бүх зүйлийг зөв байлгахыг эрмэлздэг ба бусрмаг явдлыг тэвчиж чаддаггүй. Гэвч ойр дотныхоо хүмүүст ч өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлах тал дээр тааруу. Ямарваа хэсэг бүлэг хүмүүст үргэлж удирдагч, зохицуулагч, багийн даргийн үүргийг гүйцэтгэдэг. Жижиг сажиг зүйлд их анхаарал хандуулдаг, ёс зүйг дээгүүр тавигч.

Шоколадны үйрмэгтэй зайрмаг
Бусадтай өрсөлдөж, ялалт байгуулах дуртай. Ямар ч юмыг өөрийнхөө асар их хичээл зүтгэлийн эцэст олж авах дуртай. Тэгэх аваас түүнд шан харамж нь илүү үнэ цэнэтэй санагддаг. Ажиллах дуртай, амбицтай, карьераа эртнээс хөөдөг. Нийгмийн ямар ч харилцаанд гялалзагч од нь байж чаддаг. Бусдыг өөртөө соронзон мэт татах авъяастай, аялах сонирхолтой. Аливаа салбарт амжилт олохдоо хурдан, дунд сургуулиа ихэвчлэн онц дүүргэсэн хүмүүс байдаг.

Кофетой зайрмаг
Кофетой зайрмаганд дурлагчид сээтэгнүүр, амьдралын хором мөч бүрийг баяр баясгалантайгаар туулахыг хүсдэг, ямар нэг зүйлд тууштай хандаж чаддагүй дутагдлалтай хүн. Эсвэл хийж байгаа зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлчихдэг, ямар ч боломжийг алдахыг хүсдэггүй зангаасаа болоод өөрийнхөө урд бөөн ажил овоолчихдог. Уйтгартай нэг хэвийн харилцаанаас амархан залхаж, шинэ романтик дурлалын эрэлт торох юмгүйгээр гарч чадна. Гүзээлзгэнэтэй зайрмаганд дуртай хүмүүстэй нийцтэй.

Та ямар зайрмаганд хамгийн их дуртай вэ?

Гоо сайхныг бүтээгчид

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Гоо сайхныг бүтээгчид

Гоо сайхан  | 2011 / 01 / 31

 

Шингэн зүйл сайн уугаарай
Шингэн юм сайн уувал таны бөөрний үйл ажилллагаа сайжрах бөгөөд энэ нь биед буй хорт бодисуудыг гадашлуулдаг. Хүний биед өдөрт дунджаар 3 литр орчим шингэн шаарддагддаг бөгөөд түүний тэн хагас нь хоол хүнсэнд агуулагдаж байдаг. Хүн бүрийн шингэний хэрэгцээ янз бүр байдаг.

Жишээ нь: Спортоор хичээллэдэг буюу хүч тамирын дасгал хийдэг хүмүүс шингэнийг илүү их хэрэглэх хэрэгтэй. Цай, кофе, архийг их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн шингэний хэрэгцээ их байдаг. Эдгээр нь бидний бие махбо­дийг усгүй болгодог. Шингэнийхээ хэрэгцээг хангахад чихэрлэг ундаанууд тохирохгүй. Учир нь тэд организмд үлддэг. Кола ундааг тун онцгой тохиодолд л хэрэглэх хэрэгтэй. Ийм ундаанд их байдаг фосфор нь бие организ­маас кальцийг гадагшуулдаг хортой. Хүчиллэг байдлаас зайлсхийхийн тулд хийжүүлээгүй эрдэс бодистой усыг уух хэрэгтэй бөгөөд үүнд ихээхэн хэмжээний кальци, кали, магни, бага хэмжээгээр натри агууллагддаг.
Ус дутагдсанаас болж бидний зүрх судасны систем нэн түрүүнд арьс мууддаг. Хангалттай хэмжээний чийг авч чадахгүйгээс арьс хатдаг. 60 кг жинтэй арьсанд 7 л ус агуулагдаж байдаг. Шингэн дутагдсанаас болж жижиг үрчлээ үүсч арьс үлбэгэр болдог. Ийм учраас бүхэл өдрийн туршид харгалзах хэмжээний шингэнийг хэрэглэж байх нь чухал. Тэгэхдээ дутуу шингэнээ үдэш, орой нөхөх гэсний хэрэггүй. Ийм үед ходоод, гэдэс нь их хэмжээний шингэнийг хүлээж авч чаддаггүй. Шингэнийг хоол хүнсний зүйл жишээ нь талх, цагаан будаа, буурцаг зэрэгтэй хамт хэрэглэх хэрэгтэй.
Гоо сайхан байхын тулд ногоон цай, жимс ногооны шахсан шинэхэн шүүс үргэлж ууж бай. Хэрвээ та үргэлж эрдэс давстай ус их уудаг бол түүнийхээ төрлийг байнга өөрчилж байгаарай. Яагаад гэвэл эрдэс бодистой ус бүхэнд байх эрдэс бодисын хэмжээ янз янз байдаг. Жимсний бэлэн шүү­сийг төдийлөн хэрэглэхгүй байвал зүгээр. Ийм шүүснүүдийн гадна талд бүх төрлийн аминдэмүүд байгаа мэтээр бичсэн байдаг боловч дөн­гөж саяхан шахсан шүүс хамгийн ашигтай гэдгийг бүү мартаарай.

 

Тавтай сайн унт
Дээхэн үед хүмүүс өдөрт дунджаар 9 цаг унтдаг байсан. Бидний амьдралын өдөр тутмын стресс нь сайхан амарч унтахад саад болж байдаг. Ихэнхи хүмүүс нойргүйдлээс болж шаналдаг. Эцсийн эцэст хагас дутуу унтах нь бидний нерв болон гадаад төрхөнд ч нөлөөлдөг. Хэрвээ бид маш бага унтаж байгаа бол зөв хооллох, арьсаа арчлах, цэвэр агаарт явах энэ бүхэн үр дүнгүй болж дуусна. Маш сайн бөх бат унтаж амарсны дараагаар бидний нүүр сайхан, толигор харагддаг. Үүнээс гадна бөх бат нойр нь бидний дархлалын системд эерэгээр нөлөөдөг. Учир нь вирус болон хавдрын эсээс биднийг хамгаалж байдаг хам­гаа­лал­тын эсүүдийн тоо шөнө маш их нэмэгддэг. Эдгээр эсүүд бие организмыг элдэв өвчин халдварыг эсэргүүцэх чадвартай болгодог. Эмч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бат бөх унтах нь хүнд хүч чадал өгч байдаг. Бүтэн нойргүй удаан хугацаагаар явахад бие организмд стрессийн гормоникортизол бий болдог бөгөөд энэ нь организмд аюул учирч байгааг сануулж байгаа хэрэг юм. Организм өөх тосыг хуримтлуулах замаар үүнд хариу үйлчлэл үзүүлдэг.
Нойргүйдэл нь бидний арьсанд маш муу нөлөөлдөг. Ийм үед арьс үхээнц болж улмаар үлбэгэр саарал болдог. Энэ үзэгдэл нь гормоны үйл ажиллагаа алдагдсантай шууд холбоотой. Нойрсох үед бидний арьс­ны эсүүд нөхөн төлждөг ба уураг болон С аминдэм идэвхжиж шинэ коллагеныг үүсгэснээр арьс залууждаг. Нойрсож эхэлсний дараах гурван цагт эсийн хуваагдал маш эрчтэй явагддаг бөгөөд энэ үед ихэнхи гормонууд бий болдог. Хэрвээ та ямар нэг байдлаар тав тухтай унтаж, амарч чадахгүй байвал дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  • Архи дарс бөх бат нойрсоход нэмэр болдог гэсэн нилээд тархсан яриа байдаг нь худал юм. Иймээс унтахын өмнө нэг хундагаас илүүгүй согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.
  • Хүнд хоол, унд идэхээс зайлсхийх
  • Нэг удаагийн хоолонд 500 калори байх нь хэвийн гэж үздэг. Бөх бат сайхан унтахад будаа болон гоймон тустай. Тэдгээрийн нүүрс ус нь организмыг унтах горимд оруулдаг.
  • Унтлагын өрөөндөө цэцэг байлгахгүй бай.
  • Үнэртэнг хэтрүүлж хэрэглэхгүй байвал зүгээр. Учир нь нойр алдагдуулахаас гадна харшил үүсгэх талтай. Мөн өрөө тасалгаандаа цэвэр агаар сайн оруул.
  • Дараах аргуудын тусламжтайгаар өөрийнхөө тав тухтай нойрсох боломжийг хангаж болно.
  • Ваннтай усандаа тайвшруулах бодис хий.
  • Шоколаданд аз жаргалын гормони серотонин байдаг тул 10 граммаас илүүгүй идэж бай.
  • Унтахаасаа өмнө нэг аяга цай болон бүлээн сүү ууж бай.
  • Нойр үнэхээр алдагдсан үед өөрийгөө тайвшруулах дасгал сургууль хийж сурах хэрэгтэй.

Гүнзгий амьсгалж бай
Сайхан амьсгалж байх нь хүний эрүүл мэнд түүнчлэн гадаад төрх байдалд ч нөлөөлж байдаг. Амьсгалах үед бие организмд хүчилтөрөгч орж, хортой нүүрсхүчлийн хий гадагшилдаг. Жирийн амьсгалах үед ойролцоогоор 0,5 л агаар ордог. Гүнзгий амьсгал авах бүрт ойролцоогоор 2 л орчим агаар орж юм уу гарч байдаг. Уушгины нийт гадаргуу 90 м2 бөгөөд амьсгалсан агаарын хүчилтөрөгч нь тун нарийхан хялга­сан судсуудаар дамжин цусанд хүрдэг. Цусны улаан цогцос /эрит­роцит/ бол хүчилтөрөгчийг эсүүдэд хүргэдэг бөгөөд ингэснээр нүүрс ус, өөх тос, уургийн бодисыг исэлдүүлж өгдөг. Бид хэдий чинээ л хүчтэй амьсгална төдий чинээгээр эд эсийн бодисын солилцоо сайн явж хорт бодисууд гадагшилдаг. Дутуу амьсгалахад уушгины чадал бүрэн ашиглагдахгүй болж цусанд бага хэмжээний хүчилтөрөгч хүрдэг. Хэрвээ эс хүчилтөрөгчөөр сайн хангагдахгүй бол түүний ажиллах чадвар бүрэн ашиглагддаггүй. Дараах дасгалын тусламжтайгаар зөв амьсгалж сурч болно. Энэ дасгалыг хийж сурснаар өөрийн арьсны эсэд хэрэгтэй хүчилтөрөгчийг ядаж нэг удаа их хэмжээгээр авч чадна. Удаан хугацаанд үүнийг хийвэл та өөрийн уушгины чадлыг ихэсгэж байгаа хэрэг.
Бидний гоо сайхан байх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй арга хэрэгсэл бол цэвэр агаар юм. Өөрийнхөө арьсыг хичнээн сайн тордох тутам төдий чинээ арьс шинэчлэгдэж бай­даг. Эрүүл агаарт бололцооныхоо хирээр 30 минут эсвэл нэг цаг орчим явган алхах нь үнэхээр гайхамшигтай эм болдог.
Ингэснээр бодисын солилцоо сайжирч бага зэргийн өөхөн давхраа алга болдог. Энэ төрлийн алхааг спорт алхаа гэж хэлдэг бөгөөд хүн болгон үүгээр хичээллэж болно. Энэ дасгал үе мөчний үйл ажиллагаа болон ажиллах чадварыг дээшлүүлдэг. Хичнээн хурдан алхах тусам хамраараа амьсгал авах, гаргах боломжтой болдог. Энэ үед гэдэс болон зөөлөн эд чангарч, өвдөг бага зэрэг нугалардаг.
Йог, усан спорт, дугуйн спортоор хичээллэх нь таны цусыг хүчилтөрөгчөөр хөөрөгдөж, амьдралын эрч хүч бэлэглэдэг. Хамт олноороо энэ спортоор хичээллэвэл илүү сайн. Иймд өөрийн найз нөхдөө уриалан дуудаж, энэ хөтөлбөрийн дагуу хичээллэх нь бүх хүнд таалагдана.

Цэвэр агаар ба хөдөлгөөн
Сандал дээр эгц суу. Гараа ташаандаа ав. Эрүүгээ цээжиндээ наахын чацуу амаараа амьсгалаа гарга. Таны уушгинд агаар үлдээгүй гэж мэдрэгдэх хүртэл амьсгаагаа гарга. Энэ үед гэдсээ нилээн сайн татсан байх ёстой Ингэвэл уушгинд үлдсэн агаарыг гадагшлуулахад тустай. Дараа нь аажмаар толгойгоо өргөж, хамраараа амьсгал. Эхлээд агаарыг гүнзгий сорж гэдсэндээ оруулаад дараа нь таны уушгинд агаар дүүртэл нь татаж оруул.
Дараа нь дахин толгойгоо бөхийлгөөд амьсгаагаа хүчтэй гаргах хэрэгтэй. Энэ дасгалыг 10-12 удаа давтаарай. Энэ энгийн дасгалыг болж өгвөл өглөө хийх нь зохимжтой. Өглөөгүүр эрүүл агаарт хийх нь зүгээр.

үсний индүүгээр улам буржгар

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Шулуун индүүгээр үсийг буржийлгах арга

Гоо сайхан  | 2011 / 07 / 19

Охид бүсгүйчүүддээ зориулан шулуун үсний индүүгээр буржийлгах аргыг шатлан орууллаа. Эхлээд зөв индүүгээ сонгох ёстой: Үс буржийлгахад тохиромжтой нимгэн, 1 инч орчим өргөнтэй индүү байх хэрэгтэй.


Үсэндээ хамгаалагч спрей цац. Хамгаалагч спрей нь үс болон индүүний хооронд давхарга үүсгэж өгдөг учраас таны үсийг индүүнд түлэгдэж, гэмтэхээс сэргийлэх болно. Тиймээс ялангуяа үсээ байнга индүүддэг, ороодог бүсгүйчүүдэд зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Дараа нь үсээ сайтар самна. Үсээ буржийлгахын тулд таны үс ямар ч даахьгүй байх хэрэгтэй. Одоо харин үсээ хуваацгаая. Үснийхээ 2/3-ыг нь гараараа таслан авч дээш шуугаад хавчаараар тогтоо. Дараа нь үснийхээ үлдсэн хэсгийг дахин нэг удаа самнаж байгаад шилэн хүзүүнээс нь эхлэн 1 инч орчмоор (үснийхээ индүүний өргөнтэй тэнцэхүйц хэмжээний)* үсийг таслан аваад бусдыг нь дахин өөр хавчаараар дээш нь тогтооно уу. Тэгмэгц танд эхний удаад буржийлгах нарийхан үс л үлдэх болно.
*Үснийхээ индүүний өргөнтэй тэнцүү хэмжээний өргөнтэй үсийг таслан авснаар төгс гогцоорсон буржгар үүсэх болно.

Одоо буржийлгая:
• Зөвхөн долгио оруулахад:
o Та үсээ тэр чигт нь буржийлгалгүй, зөвхөн доод хэсгээр нь долгио оруулахыг хүсч байгаа тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ. Өнөөх үлдсэн үснийхээ уртын тал хавьцаанаас индүүгээрээ хавчаад, өөр лүүгээ хагас эргүүлнэ. Ингэсэн үед таны үс, индүү хоёрын хооронд U үсэгний хэлбэр үүссэн байх учиртай. Индүүгээ тэгж барьсан чигт нь аажмаар үзүүр хүртэл нь доошлуул. Хурдан доошлуулвал таны үсэнд долгио тийм ч сайн орохгүй.
• Буржийлгахад:
o Харин та үсээ тэр чигт нь буржийлгахыг хүсвэл хуйхандаа тун ойрхоноос индүүгээрээ хавчиж эхлэх хэрэгтэй. (Гэвч түлэхүйц хэмжээний ойрхон байлгаж болохгүй) Индүүгээ үсийг нь хавчсан чигт нь бүтэн эргүүлээд, аажмаар доошлуулна.
Дараагийн хэсэг үсийг буулга. Эхний нарийхан хэсгийг буржийлгасныхаа дараа дээш хавчсан үсээ буулгаж байгаад дахин тиймэрхүү хэмжээтэй үсийг үлдээн дээрх аргыг давтан хийнэ. Бүх үсээ буржийлгаж дууссаныхаа дараа хэвийг нь алдагдуулахгүйн тулд үсний лак цацна.

Типүүд: -Та үсээ илүү ойр ойрхон зайтай буржгар болгохыг хүсвэл индүүгээрээ буржийлгачихаад гараараа бага зэрэг дээш нь өргөх маягаар 3 секунд орчим барих хэрэгтэй.
-Индүүгээр буржийлгах гэж байгаа тохиолдолд үсээ өмнөхөн нь үл ялиг чийгтэй байлгахад зүгээр.
-Буржийлгах гэж байгаа үс маш цэвэрхэн байх ёстойг дахин санагтун. Хэрэв та байнга сэнс, индүү зэрэг халуун бүтээгдэхүүнийг хэрэглэдэг бол механик гэмтэлээс хамгаалах тэжээл өгөх шампунийг хэрэглэх нь зүйтэй юм. (Танд: Pantene Pro V- Интенсивное восстановление-Эрчимт арчилгаа коллекцийг санал болгож байна)

өндөр өсгийтэй гутал өмсөж сурцгаая

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene
охидод Дэлгэрэнгүй»

хориотой найзууд

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene
охидод Дэлгэрэнгүй»

мөрөөдлийнхөө ажилд орцгооё

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene
охидод Дэлгэрэнгүй»
эмэгтэй хүн бүрт Дэлгэрэнгүй»

the morning

2011 оны 07-р сарын 25 Нийтэлсэн soyol-erdene

Өглөө бүр үзэсгэлэнтэйгээр сэрцгээе

Гоо сайхан  | 2011 / 07 / 25

Хавдсан нүдтэй, сэгсийсэн үстэй сэрэхээс залхаж байна уу? Өглөө бүр үзэсгэлэнтэй орноосоо өндийх хялбар зөвлөмжүүдийг хүргэж байна.

1. Нүүрээ эрт угаах
Унтахаасаа хэдэн цагийн өмнө нүүрээ угааж заншаарай. Заавал ядарч, нойрмоглох цагаа хүлээх хэрэггүй. Тэгвэл угаасан ч таны нүүрэн дээрх тоос шороо харин ч шөнөжингөө тэсвэртэй үлдэх болно. Мөн хэрэв та нүүрэндээ ямар нэг эмчилгээ хийх, эсвэл маск тавих гэж байгаа бол оройн 6-8 цагийг сонгох нь хамгийн тохиромжтой юм. Яг энэ үеэр хүний арьс шим тэжээлийг хамгийн сайн авдаг.

2. Гэдрэгээ харж унтах
Доошоо харж унтах нь таны гоо үзэсгэлэнд сөргөөр нөлөөлдөг. Хүний толгой дунджаар 7-8 фунт жинтэй байдаг учраас доошоо харж унтахад нүүрний арьсанд маш их ачаалал нэмэгддэг байна. Арьс, гоо заслын эмч нар нүүрнийхээ хаагуур илүү үрчлээтэй байгааг нь хараад л, аль талаараа харж унтдаг болохыг хэлж чаддагт гайхах зүйл үгүй бололтой.

3. Дэрээ өндөрлө
Толгойгоо хоёр дэрэн дээр өндөрлөж унтаарай. Эсвэл орныхоо толгой хэсэгт 2-4 инч мод өндөрлөж өгөөрэй. Ингэх нь таны шингэн болон цусны эргэлтийг сайжруулах тул таны нүүрийг өглөө босоход хөөлгөхгүй.

4. Нүдний тос
Шөнийн цагаар бид нүдний будаг урсах вий гэхээс айх шаардлага байдаггүй. Тийм учраас та унтахынхаа өмнө хамгийн баялаг найрлагатай, өтгөн зовхины тосоо түрхэж байгаарай. Унтахынхаа өмнө зовхины тос түрхэх нь сормуусыг чийглэж, зовхийг хамгийн сайн тэжээдэг.

5. Хөөсөн царайнаас зайлсхийх
Хавдсан мэт нүүртэй сэрэхгүйн тулд та оройн хоолондоо дэглэм барих шаардлагатай. Уургаар баялаг, элсэн чихэрийн агууламж багатай хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Будаа, гоймон, төмс гурвыг орхиорой. Учир нь энэ гурав глицемик уургаар баялаг учраас таны царайг улам хөөлгөх болно.

6. Сэгсгэр үстэй сэрэхгүйн тулд
Хэрэв таны үс өглөө босоход сэгсийчихсэн байдаг бол атлаасан дэрний уут хэрэглэхийг зөвлөе. Эсвэл торгомсог материалтай алчуураар толгойгоо ороогоод унтаж болно. Эдгээр материал нь даавуунаас илүү зөөлөн тул таны үс арзайх нь багасна.

7. Үсээ амархан аргаар буржийлгахад
Өглөө танд үсээ буржийлгах зав гарахгүй болов уу гэхээс айж байна уу? Тэгвэл үсээ дээшээ шуугаад унтаарай. Маргааш өглөө нь таны үс төрөлхийн юм шиг л том долгионтой буржгар болсон байх болно.

Батганы эсрэг хамтдаа!

2011 оны 07-р сарын 23 Нийтэлсэн soyol-erdene
the face Дэлгэрэнгүй»

эрүүл зөв харилцаа

2011 оны 07-р сарын 23 Нийтэлсэн soyol-erdene
girls Дэлгэрэнгүй»

охидуудаа нүүрээ будаж сурцгаая

2011 оны 07-р сарын 22 Нийтэлсэн soyol-erdene
охидууддаа зориуллаа Дэлгэрэнгүй»

хамгийн үзэсгэлэнтэй дэлхийн 2 мисс

2011 оны 07-р сарын 11 Нийтэлсэн soyol-erdene
beauty Дэлгэрэнгүй»

chat

tsag agaar

kk